Алдаагаа сана
Эрт ч бай орой ч бай та алдаа гаргаж л таарна. Харин дараа нь энэ алдаагаа засчихаад түүнийгээ тэмдэглэж авах хэрэгтэй. Магадгүй Past simple мөн Present perfect хольдог ч байж магадгүй шүү дээ? Үүнийгээ тэмдэглэж аваад дараа нь сөхөж харж байхад тийм ч их цаг орохгүй л байх?
Бүтээлч бичих чадвар дээрээ ажилла
Хангалттай олон ном уншчихсан уу? Яагаад дахиад бичээд үзэж болохгүй гэж? Уншиж дууссан зүйлээ өөрийнхөө үгээр бичнэ гэдэг таны сурсан шинэ үгс, дүрмийг бататгаж аль аль талаас нь бичих боломж олгоно. Тиймээс уншсан бол бичихээ мартаж болохгүй шүү. Энд хэд хэдэн дахин бичиж болох санаанууд байна уншсан номынхоо төрлийг солиод зохиогоод үз History, Romance номыг Criminal, Adventure болгоод ч юм уу? “Android Karenina” гээд төсөөлөөд үз дээ?
Хэрвээ ингэж бичээд дууссан бол уншсан номынхоо хамгийн их дурласан, үзэн ядсан дүрдээ захиа бичээд үз. Чи тэгсэн бол тэгэх байж дээ. Ингэх хэрэгтэй байсан юм гээд л.
Холбоотой түүхүүд зохио
Хүнтэй хамт уншиж байгаа тохиолдолд үүнийг хийж болно. Найзтайгаа эсвэл хамтрагчтайгаа хоёр өөр номыг зэрэг эхлээд эхний хуудсыг уншаад дараа нь номуудаа солилцоод дараагийн хуудсаа нь уншаад үз. Ингэвэл нөгөө хамтрагч тань таны ойлгосонтой ижил байна уу? үгүй юу? эсвэл алдааг тань засаж өгөх боломжтой
Skim болон scan
Төрөлх англи хэлтэй хүмүүстэй адил уншихад энэ хоёр чадвар маш их хэрэг болно.
Skim нь, номоосоо нэг бүлэг сонгоод цогцолбор бүрийн хамгийн эхний болон сүүлчийн өгүүлбэрийг унш. Дууссаныхаа дараа дүгнэлт гарга. Тэгээд бүлгээ, текстээ бүтэн нэг удаан уншаад алдсан ямар хэрэгтэй мэдээлэл байна хараарай. Бараг гол санааг нь ойлгоод авсан байвал үүнийгээ илүү сайжруулах гэж оролдоорой. Эсвэл бүр бүтэн текстийг нь унших шаардлага гарахгүй ч байж болох юм.
Асуултаа хараад яг тэр хэсгийг нь хурдан гүйлгээд хайгаад байх. Scanning нь ийм учиртай. Тиймээс аль болох их зүйл уншаад туршлага суух хэрэгтэй.
Эх сурвалж: https://medium.com/@hellolingors