Заавал ашиглах

Бизнесийн салбарт хэдийнэ хөлөө олсон эс бөгөөс дөнгөж эхэлж буй startup-ууд болон бизнес эрхлэх сонирхолтой залуус анхаарлаа хандуулна уу. Та бүхэндээ дэлхийд алдартай бизнесменүүд болон шилдэг маркетеруудын дунд тренд болж буй “2019 оны ТОП 10” подкастыг танилцуулъя.

1. Mixergy

Эндрю Уорнерын бүтээсэн “Mixergy” нь бизнес эрхлэгчдийн зайлшгүй ашиглавал зохих, хамгийн тохиромжтой, шилдэг подкастаар нэрлэгджээ. Салбар бүрийн амжилттай 1000 гаруй бизнес эрхлэгчидтэй хийсэн ярилцлага, тэдний үнэт зөвлөгөөг эндээс сонсох боломжтой.

Энд Subscribe дарж Mixergy-г сонсоорой.

2. Marketing Over Coffee

Marketing Over Coffee бол Жон Ж. Уолл, Кристофер С. Пенн нарын зохион бүтээсэн гайхамшигтай подкаст юм. Тэд долоо хоног бүр сонсогчдодоо зориулан подкастаа орон нутгийн кофены дэлгүүрт бичдэг. Энэхүү подкаст нь энгийн, харилцан яриатай. Өөрөөр хэлбэл, хэн нэгний дан ганц яриа биш юм. Тэд нийгмийн маркетинг, /SEO/ хайлтын системийн оновчлолын талаар маш сонирхолтой зөвлөгөө хуваалцдаг бөгөөд мөн сонсогчдын асуултанд хариулт өгдөг.

Энд дарж пүрэв гарагийн өглөө бүр шинэхэн подкастаа сонсоорой.

3. The Tropical MBA

The Tropical MBA мөн л бизнес эрхлэгчдийн түүхийг хуваалцахын зэрэгцээ тэгээс хэрхэн хөрөнгө босгож, ашиг олох тухай илүүтэй зөвлөдөг. Энэ сэдвээр Дан, Лан нар зочдыг урьж ярилцахаас гадна өөрсдийн бизнесээ хэрхэн эхэлсэн талаарх туршлагаа ч сонсогчдодоо хуваалцдаг юм.

Энд дарж пүрэв гарагийн өглөө бүрийн 08:00 цагт сонсоорой. 

4. Social Media Marketing Podcast

Social Media Examiner-ийн долоо хоног тутмын Social Media Marketing podcast нь Майкл Стелзнер болон ЖДҮ-ийн багийн бусад гишүүдийн оролцоотой сонсогчдод хүрдэг.

Тэд бизнес эрхлэгчдийн маркетингийн чухал арга хэрэгсэл болох олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглах, түүнд нуугдаж буй шинэ боломж, стратеги бүрийг үр дүнтэй ашиглах боломжуудын талаар зөвлөдөг.

Баасан гараг бүр ердөө 45 минут зарцуулж, шилдэг туршлага, зөвлөгөө сонсохыг хүсвэл энд дарна уу. Мөн iTunes дээрээ subscribe дарснаар байнга сонсч болно.

5. The Science of Social Media

Buffer-ийн бүтээсэн The Science of Social Media подкаст нь нийгмийн сүлжээг ашигладаг маркетеруудад болон гарааны бизнес эрхлэгч хүмүүст тун хэрэгтэй.

Сүүлийн цувралуудыг сонсохыг хүсвэл энд дарна уу. 

6. Startups for the Rest of Us

Майк Табер, Роб Уоллинг нарын бүтээсэн энэхүү подкаст нь 20 гаруй жилийн түүхтэй програм хангамжийн энтерпрёнерүүдийн мэдлэг, туршлагыг хуваалцдаг.  Мөн энэхүү бизнесийн подкаст нь гарааны бизнес эрхлэгчдэд бизнесийнхээ амжилтыг шалгахын тулд эхлээд VA-г хэрхэн ашиглахаас эхлээд бизнесээ хөгжүүлэх стратегийн олон давуу талын тухай зөвлөгөө өгдөг.

7. The Indie Hackers Podcast

The Indie Hackers бол бизнес эрхлэгчдийг хэрхэн ашигтай ажиллах, хөрөнгө оруулалтын төслүүдийг бий болгохын тулд ашигтай бизнесүүдтэй болон төслүүдтэй хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөдөг. Куртланд Аллен хөгжүүлэгчид болон үүсгэн байгуулагчид хэрхэн яаж компаниа байгуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж, тэдний бизнес онлайнаар хэрхэн ашиг олсон талаар тун сонирхолтой ярилцлага хийдэг.

8. Marketing School

Салбарын мэргэжилтнүүд Эрик Сюю, Нил Пэйтл хоёр хэрэглэгчдэд маркетингийн уламжлалт бус мэргэн ухааныг санал болгодог. Тэдний зорилго бол танд арван минутын турш өдөр бүр үнэ цэнэтэй, маркетингийн зөвлөмжийг өгөх юм.

Хамгийн сүүлийн цуврал зөвлөгөөнүүдийг энд дарж Itunes дээрээ сонсоно уу. 

9. Hack the Entrepreneur

Hack the Entrepreneur нь долоо хоногт гурван цуврал цацагддаг онлайн нэвтрүүлэг бөгөөд Жон Настор хөтөлдөг юм. Тэрээр хэдийнэ дэлхий нийтэд танигдсан бизнес эрхлэгчид хэрхэн эхний айдсаа давж, амжилтанд хүрсэн талаар сэтгэлзүйн зан байдлын талаар илүү гүнзгийрүүлж ярилцдаг. Энэхүү подкастаас та бүхэн амжилтанд хүргэж болох зан үйл, хэв маяг, зарчмын талаар мэдэх болно.

10. Copyblogger FM

Хэрэв та агуулгын маркетинг, бичих ур чадвараа сайжруудахыг хүсч байвал энэхүү подкастыг сонсоорой. Соня Симоне болон түүний багийнхан танд мэргэжлийн маркетер болон зохиолч, нийтлэлчидтэй ярилцаж, контент маркетинг хэрхэн хийх, зохиолоо яаж сонирхолтой бичих, и-мэйл маркетинг болон харилцагчид руу notification, мэдээ хэрхэн илгээх талаар ярилцсан маш чухал зөвлөгөөг долоо хоног тутамд хүргэдэг юм.

Бүх цувралыг сонсохыг хүсвэл Itunes дээрээ subscribe дарж нэгдсэнээр 16-33 минутын гайхалтай зөвлөгөөг та долоо хоног бүр сонсох болно.