Англи хэлгүй хүний хувьд Ази орон хамгийн ойрхон мөн арай элгэмсэг хэл сурахад дөхөмтэй юм болвуу гэж бодож байна. Англи хэлийг миний хувьд тухайн орчинд нь маш богино хугацаанд сайн сурсан болхоор өөртөө оруулсан хамгийн үнэтэй хөрөнгө оруулалтуудын нэг гэж би баттай хэлнэ.
Англи хэлийг сурсанаар мэдээж мэдээ мэдээлэл, найз нөхөд, мөн хамгийн чухал нь миний өнөөдөр амьдралдаа хийж байгаа ажил , томилолт, гадаад хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр, чухал уулзалтанд маш олон үүд хаалгыг өмнө минь нээсэн.
Би англи хэлийг сурч байхдаа хэзээ ч хэлнийхээ аялагаас ч юм уу буруу зөрүү ярихаасаа ичиж байгаагүй. Хэл сурахад бидэнд нэг дутагдал байдаг. Тэр нь ичимхий байдал яах аргагүй мөн.
Тэгэхээр тийм хүмүүст хандаж хэлэхэд Англи хэл дээр ном сайн унш, бас богино текстүүд байж болно. Тэдгээрийг уншихдаа чанга унш. Тэгсэнээр өөрийнхөө алдааг урьдчилан олж сонсоод засаж залруулах бүрэн боломжтой.
Хатуухан хэлэхэд: одоо би яаж сурдаг юм гэж бодож байхаар зүгээр өөртөө цаг зав гарга, Өөрийгөө хайрла, Өөртөө хөрөнгө оруулалт хий. Битгий тэнэг царайлаад цаг хугацааг үрээд яваад бай