Дэлхийн даяар эрчимтэй тархаж буй COVID-19 өвчнийг үүсгэгч SARS-CoV-2 коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах үүднээс бүсчилсэн болон нийтээр хамарсан хөл хориог олон орон тогтоогоод байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн боловсрол соёлын томоохон байгууллагууд өөрсдийн цахим сан хөмрөг болон уран бүтээлийг тодорхой хугацаагаар олон нийтэд ашиглах эрхийг нээлттэй болгосноо мэдэгдсээр байна.
Та нэр хүнд бүхий их сургуулиудын онлайн хичээл, цахим номыг ашиглаж болохоос гадна музей, номын сан, театр, кино, амьтны хүрээлэн, далайн усан аквариум, цэцэрлэгт хүрээлэн, дэлхийн алдартай газруудаар виртуал болон лайваар танилцан аялах боломжтой. Мөн хамтлаг, дуучид, уран бүтээлчид, зохиолчид гээд олон салбар чиглэлийнхэн өөрсдийн уран бүтээлийг хүргэж буйг дэлхийн томоохон сэтгүүл, мэдээллийн сайтуудаар мэдээлж байгаа билээ.
Боловсролын гүүр та бүхэндээ доорх эх сурвалжуудыг нэгтгэн хүргэж байна. Та холбоосоор дамжин гэрээсээ энэ бүгдийг үзэж судлах боломжтой тул гадуур гарах гэж бүү яараарай. Өөрсдийгөө бас гэр бүлээ хамгаалцгаая. /Линкийн богино хувилбарыг хуулж аван шинэ хуудсанд уншуулна уу./
1. People сэтгүүлээс мүзей, амьтад, акуариум, амьтны хүрээлэн, цэцэрлэгт хүрээлэн,
олон улсын аялал жуулчлалын алдартай газрууд, театр, кино, синфони, дуурь гэсэн 56
үзвэрийн жагсаалтийг гаргажээ. - shorturl.at/eyST1
2. Business Insider сайтад Yale их сургууль зарим хичээлүүд - shorturl.at/bektw
3. Ivy League –ийн их сургуулиудын цахим хичээл - shorturl.at/pAEKX
4. Британы Зөвлөлийн онлайн сургалт - shorturl.at/bwLT6
5. New York Public Library цахим ном - shorturl.at/grwPS
6. National Emergency Library 1.4 сая цахим ном - shorturl.at/vBJQ1
7. Google Arts & Culture сайт - shorturl.at/ctBRZ
8. Paulo Coelho зарим зохиолууд - shorturl.at/eABH3
9. Lead Style сайт нэгтгэн гаргасан хүүхдэд зориулсан 7 шилдэг онлайн сургалт -
shorturl.at/ce267
10. NASA гэртээ хийж болох сансарын төсөл - shorturl.at/novAD
11. NPR сайт Виртуал концертууд - shorturl.at/dvINQ
12. Open Culture сайт – Чарли Чаплины кинонууд - shorturl.at/osDE0