Сургалтын тэтгэлгийн мэдээллийн нэгдсэн цахим хуудастай танилцацгаая

Монгол улс 2019 оноос эхлэн Сургалтын тэтгэлгийн мэдээллийн нэгдсэн цахим хуудастай болсон бөгөөд энэхүү хуудсаар дамжуулан засгийн газар хоорондын тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрийн талаарх албан ёсны мэдээллийг олон нийтэд нээттэйгээр хүргэж эхэлсэн.

Засгийн газрын шугамаар хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл хаагдмал, хязгаарлагдмал хүрээнд түгээгдэж, зөвхөн мэдээлэлд ойр хүмүүсийн хүрээнд болж өнгөрдөг, үүний улмаас сайн сурлагатай оюутан залуус тэр бүр хүссэн тэтгэлэгт хөтөлбөртөө хамрагдаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл олон жил яригдаж ирсэн. 2019 онд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар, анх удаа Засгийн газрын шугамаар хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн цахим мэдээллийн нэгдсэн сантай болсон юм.

Та scholarship.esis.edu.mn цахим хуудаст зочилж, тэтгэлгийн сонгон шалгаруулалттай холбоотой Засгийн газрын  холбогдох журам, тогтоолын тухай мэдээлэл, сүүлийн гурван жилийн статистик үзүүлэлт, Боловсролын зээлийн сангийн мэдээлэл, Багш солилцоо, Оюутан солилцоо, тэтгэлэгтэй холбоотой түгээмэл асуулт, хариултын хэсэг гэх мэт цогц мэдээллийг нэг дороос авч болно.

Гадаадад суралцах сургалтын тэтгэлгийн мэдээлэл бүх иргэнд нээлттэй болсноор тэгш хамруулах боловсролын талаар төрөөс баримталж буй тодорхой үндсэн зорилтууд хэрэгжиж, Монгол улсын иргэн бүр гадаадад суралцах тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцох ижил боломжоор хангагдана. Үүний үр дүнд мэдээлэлд ойрхон хүмүүс тэтгэлэгт хамрагдаад бусад нь мэдээлэлгүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чаддаггүй гэх тэгш бус байдал үгүй болох боломж бүрдээд байна.

Холбоос:  http://scholarship.esis.edu.mn...

 

Мэдээллийн эх сурвалж: http://www.elf.mn/