Өөрийгөө хэрхэн таних вэ? 16 асуулт

Боловсролын гүүр та бүхэндээ хувь хүний хөгжил болон боловсролын сарбар дахь шинэ содон мэдээ мэдээллийг хүргэхээс гадна бүхий л салбарт  амжилттай явж буй алдартнуудын бусдад хуваалцаж буй туршлага зөвлөгөөг хүргэхийг зорьдог билээ.

Энэ удаа та бүхэндээ Дэлхийн шилдэг инкубатор, хурдасгуур хөтөлбөрүүдийн нэг Techstars компанийн Ази, Номхон далай хариуцсан салбарын захирал Д.Бат-Октябрийн залуучуудад зөвлөж буй өөрийгөө танихихад тань туслах  16 асуултыг хүргэж байна. Хаашаа тэмүүлж юунд зорихоо мэдэхгүй эргэлзэж буй бол доорх асуултуудад та ч бас хариулаад үзээрэй.

Өөрийгөө хэрхэн таних вэ? 16 асуулт

Амьдралын дараагийн илүү оновчтой бүтээмжтэй алхам хийхэд бидэнд өөрсдийнхөө тухай илүү бодит дүр зураг болон бүх шаардлагатай өгөгдөл хэрэгтэй байдаг. Тийм ч учраас хамгийн үнэн бодит мэдээллүүдийг илрүүлэх нь чухал. Дараах асуултууд

(1) өөрийгөө энгийн тодорхой зүйлүүдээс эхлээд далд анзаарахгүй зүйлүүд

(2) өнгөрсөн болон ирээдүйн тухай бодлууд

(3) айдаг, ичиж буй зүйлс

(4) бидэнд чухал хүмүүс болон нөхцөлүүдийг илрүүлэх зорилготой асуултууд юм.

Би эдгээр асуултуудад ойр ойрхон хариулж илүү шинээр (гүнзгийгээр) өөрийгөө танихыг хичээдэг.

1. Who are you? Your social media profile.

Хэрвээ өөр хүн таныг тодорхойлж товч бичвэл юу гэж бичих вэ?

2. Who you want to be known as?
Та ямар хүн гэж танигдсан байхыг хүсдэг вэ?

3. What is important to you?
Таны амьдралд юу чухал вэ?

4. What do you do that makes you happy?
Аз жаргал мэдрэхийн тулд Та юу хийдэг вэ?

5. What are you jobs/projects?
Өнөөдөр та ямар ажил, өөр төсөл/зүйл хийдэг вэ?

6. What are things you want to have achieved?
Та юу хийж бүтээсэн байхыг хүсэж байгаа вэ?

7. People who matter, whose opinions matter to you?
Таны хувьд үнэт болон үзэл бодол нь чухал хүмүүсийг жагсааж бич!

8. Who do you learn from? Someone who taught something novel in last 1 year.
Та хэнээс илүү их суралцдаг вэ? Өнгөрсөн жилд танд хамгийн шинэ юм ойлгуулсан хүн хэн бэ?

9. What is your vice?
Таны дутагдалтай тал?

10. What do you want to want?
Та юу хүсэхийг хүсэж байна вэ? Бид үнэнчээр юу хүсэж байгаагаа мэддэггүй эсвэл албаар үгүйсгэдэг.

11. What do you want to stop in your life?
Та амьдралдаа одоо хийдэг боловч юуг зогсоохыг (болихыг) хүсэж байна вэ?

12. What are you embarrassed of? Or proud of?
Та өөрийнхөө юунаас ичдэг вэ? Та өөрийнхөө юугаар бахархдаг вэ?

13. Who knows you really well?
Таныг хамгийн сайн хэн мэдэх вэ?

14. What do you need help with?
Танд одоо ямар туслалцаа хэрэгтэй байна вэ? Юунд?

15. Who can help you? Who can you ask for help?
Танд хэн тусалж чадах вэ? Та хэнээс туслалцаа хүсэж чадах вэ?

16. What do you do now that’s good for you? That you should do more= turn into habits.
Та одоо хийдэг танд хэрэгтэй дадал болгох хэрэгтэй зүйлс?

Өөрийгөө хэрхэн таних вэ гэдэг бол бидний насан туршийн хайгуул бөгөөд маш хэцүү зүйл юм. Хүн болгон өөр өөрийн тохирсон аргатай гэдгийг бас сануулах хэрэгтэй. Тийм ч болохоор өөрийнхөө instagram.com/okod найзуудаасаа “таны өөрийгөө таних арга?” гэсэн санал хураасан юм. Доор би хамгийн их давтагдсан аргуудыг жагсаалаа!

· Ажиглах: хийж буй зүйлээ, хэлж буй зүйлүүдээ, гаргасан алдаагаа, сайн болон сул талаа анзаарах

· Бусадтай харилцах үедээ бусдыг сонсох

· Аялах

· Өөртэйгөө ярилцаж асуух : Би яг хэн бэ?

· Шинэ зүйл туршиж тууштай туршиж үзсэнээр өөртөө тохирох зүйлийг олох

· Сэтгэл хөдлөлдөө автсан үед тэмдэглэл хөтлөх

· Байршил/орчноо өөрчлөх

· Ирээдүй болон өнөөдрөө харьцуулах

· Дуу сонсох

· Хүмүүсээс “би ямар хүн бэ” гэж асуух

· Өөрийгөө сорих

· Бясалгал хийх

· Бусдаас авсан магтаалаар дүгнэх

· Алдаа гаргасны дараа дүн шинжилгээ хийх

· Дотроо 2 дүр үүсгээд, тэр 2оосоо хүчээр зөвлөгөө болон шүүмж авах

· Зам дагагч уу? Зам гаргагч уу гэдэг асуултыг асуух

 

Эх сурвалж: https://medium.com/okod/about-oko-4a2dd0a82487