Англи хэлний сонсох чадвараа сайжруулцгаая

Zabess Боловсролын гүүр та бүхэндээ англи хэлний сонсох чадвараа хөгжүүлэх боломжтой дараах эх сурвалжуудыг танилцуулж байна.

Та өөртөө таалагдсан сайтаас өдөр бүр 20-30 минутын видео эсвэл аудиог сонсож англи хэлний сонсох чадвараа сайжруулаарай.

1.  Speech Yard
Уг сайт дээр сонсож ойлгоход хялбар кино цувралуудыг багтаасан ба өөрийн хүссэн богино хэмжээний бичлэгүүдээ сонсоод хэр ойлгосноо дасгал хийн шалгаж болдгоороо давуу талтай. https://speechyard.com/

2.  English center 
Бүх л түвшний суралцагчдад зориулсан сонирхолтой, төрөл төрлөөр нь ангилсан олон харилцан ярианууд болон сонсгол, дуудлагаа давхар сайжруулж болохуйц бичлэгүүдийг багтаасан шилдэг сайт юм. https://www.englishcentral.com/browse/videos

3.  Lyrics Training 
Дуртай дуугаараа дамжуулан сонсголоо сайжруулах хамгийн энгийн арга. Цэвэр аялгатай хамгийн тохиромжтой гэсэн клипүүдийг даган дуулахад зориулан дууны дор үг нь гарч ирдэг ба хамгийн сонирхолтой нь караоке ч мөн байдаг. https://lyricstraining.com/

4.  TEDed 
Дэлхийн шилдэг манлайлагчдын тавьсан илтгэлүүдийг англи хэл дээр сонсонгоо мэдлэгээ тэлэх боломжтой. Ахисан түвшнийхэнд илүү тохиромжтой. https://ed.ted.com/lessons

5.  British Council 
Дан ганц сонсгол биш бусад чадвараа ч хөгжүүлж болох олон боломжуудыг нэг дор багтаасан. Сонсох хэсэг нь A1, A2, B1, B2, C1 гэсэн түвшинтэй ба сонсогч өөрийн түвшинд тааруулан сонсох боломжтой юм. http://learnenglishteens.britishcouncil.org/skills/listening

6.  Voscreen
Энэхүү сайт нь таньд богино хэмжээний видео клип ашиглан англи хэлний чадвараа сайжруулахад тусална. Хүрээлэн буй орчны талаар сонирхолтой зүйл сонсонгоо өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй. https://www.voscreen.com/

7.  Breaking News English
Дэлхийн эргэн тойронд болж байгаа үйл явдлыг цаг алдалгүй хүргэдэг учраас юунаас ч хоцрохгүйгээр хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.  https://breakingnewsenglish.com/index.html

8.  Elllo
Хөгжилтэй бас үр дүнтэй аргаар чадвараа сайжруулах нэгэн арга бол бусад суралцагчидтайгаа харилцах байдаг. Тиймдээ ч уг сайтад дэлхийн өнцөг булан бүрт англи хэлээ сайжруулахаар зорьж буй залуусын бичлэгүүдүүдийг оруулдаг. Тэдний ярьсан зүйлээс ойлгосноо асуултанд хариулж хэр сайн ойлгож байгаагаа  шалгадаг. http://www.elllo.org/video/1451/1466-Widuri-Pagaents.html

9. ESLvideo  
Богино хэмжээний кино, клип, сонирхолтой бичлэгүүд гээд төрөл бүрийн сонсгол сайжруулах зүйлсийг багтаасан энэ сайт сонсогчдынхоо дунд хандалтынхаа тоогоор өндөрт бичигддэг байна. https://www.eslvideo.com/index.php

 

Мэдээллийн эх сурвалж: http://www.ugluu.mn