ДЭЛХИЙН ӨДӨР - ДЭЛХИЙГЭЭ ИЛҮҮ ИХ ХАЙРЛАЯ

Дэлхийн өдөр бол эх дэлхийгээ хамгаалах бидний өдөр

Хэнээс хамгаалах гэж магадгүй та бодож болох юм. Бид өөрөө өөрсдөөсөө, хүн төрөлхтөний эх дэлхийн эсрэг хийж буй муу зүйлсийн эсрэг хийж  буй нэгдсэн хариу арга хэмжээ юм.  Газрын тос асгаралт, утаа, гол мөрний урсац, хүрээлэн буй орчин минь улам бүр бохирдсоор байна.

1970 оны 4-р сарын 22-ны өдөр Америкийн 20 сая хүн буюу тухайн үед АНУ-ын хүн амын 10% нь хүрээлэн буй орчны бохирдлыг эсэргүүцэж, манай гарагийг хамгаалах шинэ арга шаардахаар гудамж, коллежийн кампус, олон зуун хотуудад жагсчээ.
Эхний дэлхийн өдөр нь орчин үеийн байгаль орчны хөдөлгөөнийг эхлүүлсэн гэж тооцогддог бөгөөд одоо дэлхийн хамгийн том иргэний үйл явдал гэж нэрлэдэг.
 
1970 онд дэлхийн анхны өдөр АНУ-д байгаль орчны тухай хууль тогтоомж батлах зэрэг олон давалгааг эхлүүлсэн байдаг. Цэвэр агаар, цэвэр ус, ховордсон зүйлүүдийн тухай акт нь 1970 онд дэлхийн анхны өдөр, байгаль орчныг хамгаалах агентлаг байгуулагдсантай холбогдуулан хийгдэж байв. Удалгүй олон улс орнууд ижил төстэй хууль батлав.
 
Дэлхийн өдөр нь олон улсын томоохон ач холбогдолтой хэвээр байна. 2016 онд НҮБ Дэлхийн өдрийг цаг уурын өөрчлөлтийн тухай Парисын түүхэн хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдөр болгон сонгосон байдаг.
 
Жил бүр дэлхийн өдрийг 4 сарын 22 нд эх дэлхийгээ хайрлах илүү сайхан ирээдүйг бий болгохын төлөө дэлхийн улсууд тэмдэглэдэглэсээр ирсэн юм. 2020 оны 4 сарын 22 өдөр бол 50 дахь жилийн Дэлхийн өдөр юм.
2020 оны Дэлхийн өдрийн гол сэдэв бол цаг уурын үйл ажиллагаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийн талаархи асар их бэрхшээл, гэхдээ бас өргөн боломжууд нь уг асуудлыг 50 жилийн ойд зориулсан хамгийн тулгамдсан сэдэв болгож буй юм. 
Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний ирээдүй, бидний амьдрах орчныг бүрдүүлэх тогтолцоог бий болгоход тулгардаг хамгийн том бэрхшээл юм.
 
Хүн бүр Эх дэлхийдээ зориулан цэвэрлэгээ эсвэл цаг уурын өөрчлөлтийн эсрэг нэгдэхээс эхлээд дэлхийн хамгийн том эрдэм шинжилгээний санаачлаганд оролцож, өөрийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулахаас гадна дэлхийг хамгаалах, сэргээхэд та маш их хийж чадах зүйл байсаар л байна.

Өнөөдөр дэлхий дахинд байгаль орчны чиглэлээр дараах 10 мэргэжил  голлох байрыг эзэлж байна. Тогтвортой байдлын асуудал эрхэлсэн мэргэжилтэн, эрчим хүч болон байгаль орчны төлөвлөтийн инженер, байгаль орчны хуульч, геологч, байгаль орчны инженер, гидрологич, байгаль орчны эрдэмтэн, хотын фермер, байгаль хамгаалах эрдэмтэн, хот төлөвлөгч. Магадгүй таны мэргэжлээ сонгох сонголт тань байгаль орчныг хамгаалахад урт хугацааны үнэтэй хувь нэмэр болох юм.

Эх дэлхийгээ хайрлацгаая.

Мэдээллийн эх сурвалж: https://www.earthday.org ; https://www.thebalancecareers.com