Монгол Сингапурын Хамтын ажиллагаа

Монгол Сингапурын Хамтын ажиллагаа

Дипломат харилцаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд 1970 оны 6 дугаар сарын 11-нд анх дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа юм.

Манай улс 2008 оны 1 дүгээр сарын 28-наас Сингапур дахь Ерөнхий консулын газраа Элчин сайлын яам болгосон бөгөөд Сингапурын тал БНСУ-д суугаа ЭСЯ-наасаа Монгол Улсыг хавсран суудаг байна.

Монгол улс нь Сингапур улстай Засгийн газрын түвшинд 3 төрлийн хэлэлцээр хийсэн байдаг ба эдгээр нь агаарын харилцаа, хөрөнгө оруулалт болон давхар татварын чиглэлээр хийгдсэн байдаг.

Худалдаа, эдийн засгийн харилцаа

Монголд бүртгэлтэй тус улсын шууд хөрөнгө оруулалттай компани 6 (2015 оны тоо) байдаг бөгөөд төмрийн хүдэр, баяжмал, пирит зэргийг экспортлож, янжуур, нефтийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн сэлбэг, эд ангийг импортолдог байна.

Хүмүүнлэг болон бусад харилцаа

Монгол Улсын иргэд Сингапур Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй бол Сингапур Улсын иргэд Монгол Улсад 14 хоног визгүй зорчих эрхтэй байдаг.

Албан ёсны оюутан солилцоо одоогоор байхгүй ч жил бүр дундажаар манай 50 орчим оюутан хувийн зардлаар Сингапурт 3-6 сарын хугацаатай англи хэлний курст суралцах болон дунд сургуульд суралцдаг.

Сингапурын Техник хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас жил бүр дундажаар 90 орчим төрийн албан хаагчид Төрийн удирдлага, Засаглалын ил тод байдал, Хот төлөвлөлт зэрэг богино хугацааны сургалтад хамрагдаж хамрагддаг.

Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд  урлаг соёлын арга хэмжээнүүд нэлээд зохион байгуулагдах болсон бөгөөд Сингапур улсад зохион байгуулагдсан үзэсгэлэнгүүдэд манай улсаас оролцож түүх, өв соёл, урлагаа сурталчилсан байдаг.

Мэдээллийн эх сурвалж: http://www.mfa.gov.mn