Таны Англи хэл сурч эхлэхээсээ өмнө мэдсэн байх шаардлагатай 6 зүйл

Англи хэлний тухайд:

1) Англи хэлний гол онцлогууд юу вэ?

Англи хэл нь хүртэхүйн буюу маш олон талт хэл юм. Учир нь энэхүү хэл бий болсон цагаасаа эхлэн өөр орнуудын хэлнээс үг зээлдэж авсан байдаг. Англи хэл нь ижил санаа, мэдрэмжийг хэд хэдэн янзаар илэрхийлэх чадвартай бөгөөд үүгээрээ өөрийгөө илүү баялаг мөн олон талт хэл болгож чаддаг.

 

2) Англи хэл сурах амархан уу?

Англи хэл нь анхан шатны түвшинд эзэмшихэд амархан хэл бөгөөд ихэнх хүмүүс шууд ярьж эхлэн хурдан хугацаанд бүрэн эзэмшиж болдог. Гэвч түвшин ахих тусам, ялангуяа чөлөөтэй ярьж сурахыг хүсэх үед арай илүү хүнд болж эхэлдэг. Гэхдээ та хичээл зүтгэл гаргаж чадвал ямар ч хэцүү зүйлийг даван туулах бүрэн боломжтой. Тиймээс таны хэл сурахад амжилт гаргах эсвэл бүтэлгүйтэх нь танаас бүрэн хамааралтай юм. Шинэ хэл сурах эсвэл бусад ямар нэгэн зүйлийг сурахдаа тухайн зүйлийг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгож, байнга оролцоотой байх нь нэн чухал юм.

 

Таны тухай

3) Хүрч болохуйц зорилго тавь

Таныг Англи хэл сурахад гол сэдэлжүүлж буй зүйл юу вэ?, мөн та ямар түвшинд хүрмээр байна вэ? Зорилго тань таныг Англи хэл сурахад сэдэлжүүлж мөн юунд анхаарлаа голчлон хандуулах ёстой вэ гэдгийг мэдэхэд туслах болно. Та өөрийн гаргаж буй үр дүндээ сэтгэл хангалуун бус, өөрийнхөө хүссэндээ хүртэл сайжирч чадахгүй байгаа гэж бодож магадгүй. Гэхдээ түргэн хугацаанд хүссэн үр дүнгээ харахгүй байна гэдэг нь та өөрийн цаг заваа гарздаж байна гэсэн үг огт биш гэдгийг санаарай. Хэдийгээр үр дүн гарахгүй байгаа юм шиг санагдаж байж болох ч энэ хугацаанд таны тархинд хэл сурах үйл явц өрнөж байх бөгөөд хэсэг хугацаа өнгөрсний дараа та өөрийгөө сайжирсныг мэдрэх болно.

 

4) Өөртөө итгэлтэй бай

Өөрийгөө бодож байсан шигээ сайн биш гэдгээ мэдвэл та сэтгэлээр унаж, урам зориггүй болж болохгүй. Үргэлж өөдрөг бай, сөрөг хандлагаа эерэг болго. Ингэхдээ та хэн нэгний яриаг ойлгохгүй байвал “Би өөрийн тань ярьж байгааг ойлгохгүй байна” гэж хэлэхийн оронд “Та удаанаар хэлж болох уу? Би Англи хэлийг сурч байгаа/ сурах гэж хичээсээр байгаа.” гэж хэлж болно. Өөртөө итгэлтэй суралцагч илүү хурдан хугацаанд бусадтай чөлөөтэй харилцаж сурдаг.

 

Таны суралцах үйл явцын тухайд

 

5) Өөрийгөө Англи хэлтэй орчноор хүрээлүүл

Бидний тархи аль ч хэлийг сурах чадвартай боловч бид эхлээд өөрсдөө Англи хэл сурах нь бидний өдөр тутмын амьдралын чухал хэсэг гэдгийг ухаарч ойлгох хэрэгтэй. Ингэхдээ та дараах хэд хэдэн аргуудыг ашиглаж болно.

Англи хэл дээрх дуу, кино болон телевизийн нэвтрүүлгүүд, радио хөтөлбөр, жүжиг мөн үзэсгэлэн, түүнчлэн Англи хэл дээрх яриа зэргээр дамжуулан суралцах боломжтой.

· Алдахаас айж, санаа зовохгүйгээр ярих: хоорондоо Англиар ярьдаг чат группт элсэх, өөрийнхөө яриаг рекорд хийж сонсох, ангийнхантайгаа Англиар ярих мөн тоглоом тоглох, хамт хоол идэх эсвэл зүгээр чатлахдаа ч ашиглах

· Англи хэлээр бичигдсэн ном, сонин сэтгүүл, комик ном унших

· Гар утас, таблет болон компьютерийнхээ үйлдлийн системийн хэлийг Англи болгон солих

· Үг болон хэллэгүүдийг тайлбар, мөн орчуулгатай нь хамтад нь бичиж тэмдэглээд шаардлагатай тохиолдолд өдрийн тэмдэглэл эсвэл Англи хэл дээрх блогт сэтгэгдэл бич.

 

6) Сурах арга барилаа сонирхолтой байлга

Та төрөлх хэлээрээ хийдэг сонирхолтой бүх зүйлсээ Англи хэлээр хийж үзээрэй.

Англи хэл сурах нь урт хугацааны сорилт юм. Та Англи хэлээр бодож сэтгэн, суралцах үйл явцынхаа талаар эерэг байр суурьтай байж, олон нийтийн сүлжээнд Англи хэл суралцагчдад зориулсан групп чатуудад элсэн бусадтай харилцан туршлага солилцсоноор зорилгодоо илүү хурдан хүрч, үр дүнтэйгээр суралцах юм. Та эргэлзэх хэрэггүй. Зүгээр л оролдоод үз!