ЯАГААД МАЛАЙЗ УЛС ВЭ?

Малайз, Сингапур нь 120 жилийн өмнө Английн колони орон байсан. Эндхийн тогтолцоо нь европын системээр хөгжчихсөн. Ерөнхийдөө боловсролын хувьд : Мэдээж сургуулийн өмнөх боловсрол, анхан шатны боловсрол 6 жил, ерөнхий боловсролын 5 жил, нийлээд манайхтай ерөнхийдөө төстэй 11 жилтэй. Дээд боловсролын хувьд дэлхий нийтийн жишигтэй адилхан бакалаврын түвшний 4 жил, мэргэжил дээшлүүлэх 2 жил гэх мэтээр явагдана. Малайзид 500 орчим кол­леж, 27 их сургууль байдаг гэж байгаа. Үүнээс хамгийн нэг­дү­гээрт нь Малайзын Улсын их сургууль бичигддэг. “Өнгөр­сөн оны арванхоёрдугаар сарын байдлаар Малайзид Монголын 420 иргэн байнга оршин сууж байгаагаас 150 эрэгтэй, 204 эмэгтэй хүн байна. Тэдний 350-360 нь оюутнууд байдаг.

Монгол улстай цагийн нэг бүсэд оршдог тул цагийн зөрөө гардаггүй учраас ажиллаж хөдөлмөрлөх, сурч, унтаж амрахад  бие организмд сөрөг нөлөөлөл гардаггүй.

Бүх их дээд сургуулиуд нь англи хэл дээр хичээлээ явуулдаг.

АНУ, Австрали, Их Британи, Шинэ Зеланд, Сингапур зэрэг улсуудтай харьцуулахад  3-5 дахин хямд , сургалтын зардал, амьдралын өртөг багатай, визний зөвшөөрөлд банкны болон хөрөнгийн баталгаа шаарддаггүй. Амьжаргааны өртөг маш хямд. Жишээ нь : 1 сард байр хоолны зардал нийлээд 200$ болно.

Сургуулиуд нь шилжих хөтөлбөртэй учраас тухайлбал та эхний 2 жилээ Малайздаа суралцаж байгаад сүүлийн төгсөх 2 жилдээ АНУ-д ч юмуу өөр бусад улсруу шилжин сурч болно.

Монгол улсын иргэд Малайзад 30 хүртэл хоногоор визгүй зорчих эрхтэй тул эцэг, эхчүүд дуртай цагтаа хүүхдээ эргэж очин, түүх соёлын дурсгалт газраар аялахад  боломжийн зардлаар ямар ч хүндрэлгүй зорчих боломжтой.

Мэдээллийн технологи өндөр хөгжсөн орон учир дурын интернет үйлчилгээний газруудаас хүүхдээ камераар шууд харан бага зардлаар ярих боломжтойгоос гадна өөрийнхөө мобикомын гар утсаасаа шууд ярьж болно.

Мэдээллийн технологи, цахилгааны инженер, сувилахуйн ухааны чиглэлээр суралцахад зардал хямд бөгөөд хамгийн өндөр түвшний боловсрол олгодог. Төгсөөд 100%  ажлын байртай.

Малайзад амьдрал хэр вэ?

Эцэг, эхчvvд нь ч гадаадад хvvхдээ сургахын чухлыг тэд єндєр боловсролтой болчихвол ирээдvйд нь хэрэгтэйг нэгэнт ухамсарлах болжээ. Энэ ч утгаараа Малайз, Сингапурт суралцах монгол оюутнуудын тоо сvvлийн vед эрс єссєн. Монгол оюутнууд дэлхий нийтэд зөвшөөрөгдсөн зэрэг авахын зэрэгцээ хөгжилтэй орны адил түвшний орчин нөхцөл сурч, амьдрах дадал олно гэдэг том боломж. Хоёрдугаарт, амьжиргааны өртөг Монголтой адил түвшнийх учир бүх салбарын үүд хаалга нээлттэй, олон үндэстний хот гэж ойлгож болно.

“Өнгөр­сөн оны арванхоёрдугаар сарын байдлаар Малайзид Монголын 420 иргэн байнга оршин сууж байгаагаас 150 эрэгтэй, 204 эмэгтэй хүн байна. Тэдний 350-360 нь оюутнууд байдаг.  Одоогоор яг монгол оюутны холбоо байгаа гэсэн мэдээлэл байхгүй байна. Малайзад суралцах оюутны тоо жил ирэх тутам олширсоор байна. Суралцаад амьдрахад нэн таатай.

 

Хоолны хувьд : Интернэтэд тавигдсан нэгэн охины сэтгэгдлээс : “Тэндхийн хоол нь халуун ногоо ихтэй. Голдуу тахиа, загасны мах иднэ. Хоол захиалахдаа халуун ногоогүй гэвэл яг тэгж хийж өгдөг юм билээ.

Байр: -Лалын орон гэдэг утгаараа оюутны байр нь эрэгтэй, эмэгтэй тус тусдаа. Өрөөндөө хоёр оюутан байдаг. Хоёр хүний тоогоор хэрэглэх зүйл нь байдаг. Ийм байр сарын 40-45 доллар. Үүнээс гадна гадаадын төгсөх ангийн оюутнуудын байр нь тусдаа байдаг.

Сайн дурын үндсэн дээр даатгалд хамрагдаж болно. Гадаадад даатгуулж болно.