КИНОТОЙ ХАМТ АНГЛИ ХЭЛЭЭ САЙЖРУУЛЦГААЯ
Хэл сурах гэдэг ихэнх хүмүүсийн хувьд бэрхшээлтэй хэвээр л байна. Хэдийгээр хэл сурах олон арга байгаа ч гэсэн таны тууштай зан чанараас бүхий л зүйл шалтгаална. Гэхдээ та тууштай суралцаж чадахгүй байгаа бол өөрийн сонирхол дээр тулгуурлан түүнийхээ дагуу хэл сурах гээд оролдоод үзээрэй. Энэ нь илүү хялбар байх болно. Мөн кино үзэнгээ англи хэлээ сайжруулахаас илүү цагийг сайхан өнгөрөөх зүйл гэж юу байх билээ. Мэдээж үзэх киногоо сонгохдоо анхаарах хэрэгтэй шүү.
Англи хэлийг бие даан суралцахад тань туслах кино сайтууд болон англи хэлээ сайжруулахад хамгийн үр дүнтэйгээр нэрлэгдсэн 10 киног бид танилцуулж байна. Та өөрт тохирох сонголтыг хийгээд англи хэлээ шамдан суралцаарай.
Англи хэлийг бие даан суралцахад тань туслах кино сайтууд
- http://film-english.com/ сайтаас та богино хэмжээний кинонууд сонгож суралцах боломжтой бөгөөд бүх шатныханд зориулагдсан сонголтуудтай.
- http://www.filmeducation.org/ сайт нь кино сан ихтэй ба та хэдэн зуун Англи хэл дээрх киноноос сонгож суралцах боломжтой.
- http://learnenglishteens.britishcouncil.org/magazine/entertainment Энэхүү сайтаас та киноны тухай хөгжилтэй нийтлэлүүдийг унших боломжтой. Мөн тус сайт дээр Британий Зөвлөлөөс гаргасан кинонуудын тухай хөгжилтэй нийтлэлүүд, шүүмжүүд ч байдаг. Киног нь үзсэний дараа уншвал тун сайн хичээл болно.
- https://ororo.tv/en Энэ сайт нь орос хэлтэй хүмүүст хамгийн тохиромжтой. Орос хэлтэй хүмүүст зориулсан маш олон тооны кинонууд, хадмал орчуулгатай байдаг бөгөөд онлайн орчуулах боломж ч байдаг.
- http://moviesegmentstoassessgrammargoals.blogspot.sk/ Киноны хэсгүүдээс үзэж дүрмийн мэдлэгээ сайжруулъя гэвэл та энэхүү сайтаар зочлоорой.
/Эх сурвалж: Академик Англи хэлний мэргэшсэн багш А.Нямдорж www.facebook.com/academicenglishteacheralex/
Англи хэл сурахад хамгийн үр дүнтэй киногоор дараах 10 кино нэрлэгджээ.
1. Jurassic Park (1993)
Энэ кино үзээгүй хүн бараг байхгүй бизээ. Магадгүй та монгол орчуулгатайгаар үзэж байсан бол одоо англи хэл дээр нэг үзээрэй. Уг кинонд нилээд нарийн төвөгтэй шинжлэх ухааны үг хэллэгийг сонирхолтой байдлаар хэрэглэсэн байдаг юм байна.
2. Notting Hill (1999)
Хэрэв та Британийн эсвэл Америкийн англи хэлийг сурах эсэхээ сайн мэдэхгүй байгаа бол энэ киноноос ялгааг нь мэдрэх боломжтой. Лондонд байрлуулсан нь номын дэлгүүрийн эзэн, Америкийн кино одод хайртай болж буй уг кино танд бүх дулаахан, сэтгэлд дотно сайхан мэдрэмж төрүүлэх болно.
3. Clueless (1995)
Өөрийгөө нээж олон асуудлуудтай тулгарч буй өсвөр насны охины тухай гарах энэхүү хөгжилтэй киноноос та сургуулийн орчин болоод найзуудын дундах үг хэллэгээс суралцах боломжтой. Энэхүү кино нь Жейн Остенийн Эмма зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн.
4. The Hunger Games (2012)
Энэ киноноос та Америк дуудлагыг амархан ойлгох болно. Хэрэв та адал явдал, шинжлэх ухааны уран зөгнөлд дуртай бол энэ кино танд таалагдах болно.
5. The King’s Speech (2010)
Энэ киног монгол орчуулгатайгаар та аль хэдийн үзсэн байх. Английн хаан IV Жоржийн тухай өгүүлэх уг түүхэн киноноос та түүхийн мэдлэгээ бататгахаас гадна дуудлага гэдэг ямар чухал болох тулаар илүү ихийг суралцаж чадна. Өөртөө итгэх итгэл, уйгагүй зан чанарын хүч гэдэг ямар чухал гэдгийг ойлгоно.
6. The Queen (2006)
Тус кино нь мөн л Их Британийн хааны гэр бүлийн сэдвийг хөндөх бөгөөд уг киноноос Бритиш англи хэлний үг хэллэг, дуудлагыг суралцах болно.
7. The Wizard of Oz (1939)
Дэлхийн хамгийн алдартай, танигдсан кинонуудын нэг болох Озын шидтэн бол таны харж байгаагүй киноны нэг юм. Уг кино нь хүүхдүүд болон насанд хүрэгчид ч үзэхэхэд нэн сонирхолтой. Америкийн алдартай сонгодог кино бүтээлүүдийн нэг юм. Энэхүү киног асуулт хариулт, тест гээд англи хэлний сургалтанд олон янзаар ашигладаг бөгөөд та ч бас өөрийхөө хэр зэрэг ойлгосныг шалгаж үзэх боломжууд элбэг байдаг.
8. Men in Black (1997)
Зөвхөн Англи хэл дээрх хувилбар нь ч биш, ерөнхийдөө энэ кино ойлгоход харьцангуй хялбар. Алдарт жүжигчин Уилл Смит нь энэхүү киноны гол дүрийг бүтээсэн ба ойлгомжтой, илэн далангүй хэллэгийг ашигладаг тул танд илүү хялбар байх болно.
9. The Babadook (2014)
Энэ бол аймшигийн кино, тиймээс хэрэв та аймшгийн киноны фэн биш бол үүнийг алгасах нь дээр байх. Нэгэн эмэгтэй ба түүний хүү The Babadook хэмээх мангасын тухай номыг олжээ. Дараа нь тэдний гэрт хачин жигтэй зүйл болж эхлэнэ. Энэ бүх үйл явдал нь бүгд Австрали аялгатай бүтээгдсэн байдаг.
10. Black Sheep (2006)
Шинэ Зеланд улс нь аймшгийн инээдмийн киногоороо алдартай бөгөөд энэ бол хамгийн шилдэг нь юм. Найруулагч Жонатан Кингийн найруулсан уг кино мөн л аймшгийн кино сонирхогчдод санал болгох бөгөөд уг киноноос Шинэ Зеландын аялгыг түлхүү мэдэхээс гадна тухайн улсын газар тариалангийн соёлын талаар мэдэх боломжтой.
/Эх сурвалж: www.ef.com/
Tags #language #English #movies